Мэдээлэл

Шалны халаалт

 

#Шалны халаалт
Шалны халаалтын систем нь ашиглалтын зардал бага дулаан дамжуулалтын үр ашигтай хийц юм. Учир нь радиатортай халаалтын систем нь 60-80℃ халсан халаах хэрэгслээс халуун агаар дээш хөөрч таазан дахь агаарыг 26℃ хүртэл халаадаг. Радиаторын эсрэг талын таазнаас хөрсөн агаар доош бууж хүний толгой хавьцаа 22℃ орчим дулаантай байдаг байна. Радиатор халаалтын энэ циркуляци нь их хэмжээний дулааныг хүний хэрэглэдэггүй хэсэг болох адрын хоосон орон зайг халаахад зарцуулдаг. Шалны халаалтын системийн дулаан зөөгчийн температур радиаторынхаас бага байдаг бөгөөд шалны нийт гадаргууг 24℃ хүртэл нийтэд нь халаадаг бөгөөд ингэснээр дулаан хүний хэрэгцээний бүсэд тогтмол нийлүүлэгдэж хэрэгцээгүй хэсгийг халаах зардал багасдаг байна.

No automatic alt text available.No automatic alt text available.

Манай улсад ашиглагдаж буй шалны халаалтын системийн төрлүүд:
- Усан /дулаан зөөгч бие нь шингэн/
- Кабель /цахилгааны энергийг дулааны энерги болгох/
- Плёнкон

No automatic alt text available.
Шалны халаалтын системийг угсрах дараалал:
1. Шалны суурь бетон гадаргууг тэгшилнэ.
2. Хөлдөхөөс хамгаалж шалны уулзвар хэсгийг дулаална.
3. Дулаан тусгаарлагчийг бетон шалан дээр дэвсэж өгнө.
4. Шугам хоолойг байрлуулна
5. Шугам хоолойг замтай зориулалтын хадаасаар бэхэлж өгнө.
6. 20-30мм ийн бетон тэгшилгээг хийж өгнө.
7. Гадаргууг тэгшилж цэвэрлэнэ.
8. Өнгөлгөөний материал тавьж өгнө.
9. Дулааны эх үүсвэрт холбоно.

Image may contain: text
Шалны халаалтын гадаргуу дээрх зөвшөөрөгдөх хэм хамгийн ихдээ 24-26℃. Энэ хэмийг гаргах дулаан дамжуулагчийн хамгийн их температур 55℃. Төвлөрсөн болон радиаторын халаалтын системтэй хавсарсан халаалтын системд шалны халаалтыг тавихдаа заавал холигч насосыг суурилуулах шаардлагатай. Хэрэв зориулалтын шалны халаалтын хуваарилагч тавих бол энэ температурыг хэтрүүлэхгүй байх ёстой. Шалны халаалтын хоолой хоорондын зай 10-15см, нэг цагираг халаалтын шугам хоолойн урт хамгийн ихдээ 60м байвал зохимжтой. Шалны халаалтыг төлөвлөхдөө байнга байрлах том хэмжээний тавилга болон халаах хэрэггүй гэж үзсэн талбайг хасаж төлөвлөх нь эдийн засгийн хувьд ашигтай байдаг.

Copyright © Aquatherm 2016. Developed by IT - Agency LLC