Мэдээлэл

Ган хэвлэмэл радиатор

Халаах хэрэгслийг системд холбох хэд хэдэн арга байдаг. Үүнд:
- Диагональ холболттой
- Хажуугаас холболттой
- Доогуур холболттой
Хэрхэн холбосноос хамаарч дулаан өгөлтийн хувь өөр өөр байдаг.

Өрөөнд тавигдах халаах хэрэгслийг өрөөнд цонхны дор байрлуулах нь илүү тохиромжтой. Ингэхдээ цонх ба халаах хэрэгслийн тэнхлэгийг давхцуулан байрлуулбал зохино. Цонхны дор байрлуулах боломжгүй тохиолдолд өрөөний аль нэг бололцоотой гадна хананд бэхэлж байрлуулна. Халаах хэрэгслийн хэмжээ нийт цонхны хэмжээний 80%-тай тэнцүү байвал зүгээр.

Ган хэвлэмэл радиаторыг халаалтын системд холбогдох оролтын төрлөөс нь хамаараад:
Хажуугаас оролттой /compact/
Универсаль оролттой гэж ангилдаг.
#Манай төв Турк улсаас ган хэвлэмэл радиатор импортлон зах зээлд нийлүүлж байна.
Pekpan брэндийн ган хэвлэмэл радиаторын:
Туршилтын даралт нь 1,3МПа
Хамгийн их ажлын даралт 1,0МПа
Дулаан дамжуулагчийн хамгийн их температур 110℃
Холболтын диаметр 15мм